Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 34:21 - Ариун Библи 2013

21 Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би дайснуудынх нь гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас холдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би тэдний дайснуудын гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас холдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана.

Gade chapit la Kopi




Иеремиа 34:21
16 Referans Kwoze  

Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав.


Би амьд! Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг нь зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэлийг Риблад хядав.


ЭЗЭН минь, Таны тосолсон, бидний амьдралын амьсгаа тулгуур бологсод Дайсныхаа нүхэнд унаж олзлогдов. “Сүүдэр дор нь бид харь үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн хэлж байсан бус уу?


Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.


Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана.


Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд —Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан буюу амийг нь эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу амийг нь эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.


Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив.


Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.


Би түүний дээр тороо дэлгэж, тэр урхинд минь баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин Миний эсрэг үйлдсэн үнэнч бус үйлдлийнх нь төлөө тэнд түүнийг шүүх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite