Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 33:8 - Ариун Библи 2013

8 Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн тэдний бүх хилэнцээс Би тэднийг цэвэрлэж, Миний эсрэг нүгэл үйлдэж, тэрсэлсэн тэдний бүх хилэнцийг Би өршөөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн бүх гэм буруугаас нь Би тэднийг цэвэрлэж, тэд Миний эсрэг нүгэл үйлдэж, зөрчлийг гаргасан бүх гэм бурууг нь Би өршөөнө.

Gade chapit la Kopi




Иеремиа 33:8
20 Referans Kwoze  

Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж,


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нарыг хамаг хилэнцээс чинь цэвэрлэх өдөртөө Би хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барьж босгоно.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт, Нүглийг чинь үүл мэт арчин хаяв. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”


Хилэнц нүгэл намайг дийлжээ. Гэмт үйлдлийг маань Та уучилна.


Би өшөө аваагүй цусных нь хариуг нэхнэ. Учир нь ЭЗЭН Сионд оршдог.


Би ариун ууландаа аваачин Залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно. Миний гэр бүх ард түмний залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас Тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь Тахилын ширээн дээр минь тавигдана.”


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно.


Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ.


Сион охин минь, хилэнц чинь дууслаа. Тэр чамайг цаашид цөлөхгүй. Едом охин минь, Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно. Нүглүүдийг чинь дэлгэх л болно!


Тэрээр Израилийг Бүх хилэнцээс нь золино.


Swiv nou:

Piblisite


Piblisite