Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 33:15 - Ариун Библи 2013

15 «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 33:15
21 Referans Kwoze  

Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг.


Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, Хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв.


Зөвт байдлынхаа төлөө Хуулийг агуу их, хүндтэй болгох нь ЭЗЭНд таатай байдаг.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Та зөвт байдлыг хайрлаж, Буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов.


Үнэн, дөлгөөн хийгээд зөвийн хэргээр Сүр хүч дотроо ялгууснаар мордооч. Баруун гар тань сүрдэм үйлсийг Танд заана.


энэ хотын гулдан хаалгаар хаад, Давидын сэнтийд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай болно.


«Харин тэд Бурхан ЭЗЭНдээ мөн тэдний төлөө Миний босгох хаан Давиддаа үйлчилнэ.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Бид буруугүй, Учир нь тэд жинхэнэ Хоньчин, Эзэний эсрэг, Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite