Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 33:11 - Ариун Библи 2013

11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 33:11
47 Referans Kwoze  

Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх.


Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!


ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.


ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх.


[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Дараа нь Хезекиа —Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, нядлах тахил болон талархлын өргөлийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун гэв. Нядлах тахил болон талархлын өргөлийг чуулган авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилыг ч авчирчээ.


Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.


Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.


Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.


Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”


Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла!


Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.


Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”


Иерусалимын балгасууд аа, ЭЗЭН ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг зольж авсан тул Баялалдан хамт дуулцгаа.


Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.


Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн —Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.


Ефраим хүчирхэг эр мэт байж, Зүрх нь дарс уусан мэт баясна. Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж, ЭЗЭНий дотор тэдний зүрх баярлан хөөрнө.


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, Шинэ дарс онгон охидыг баясгана.


Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд


тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг бас дэнлүүний гэрлийг авна.


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би нүдний чинь өмнө чиний өдрүүдэд энэ газраас баяр хөөр, баяслын дууг мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно.”


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


Ард түмэн бүгдээрээ идэж, ууж, хувь илгээж, том баяр наадам тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.


Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамин нутгаас, нам дор газраас, уулархаг газраас мөн Негевээс ирэх болно.


Тэдэн дотроос талархлууд, Баярлан цэнгэгч хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, Тэд цөөрөхгүй. Бас тэднийг хүндэтгэж, Тэд өчүүхэн байхаа болино.


Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг.


Аяа ЭЗЭН, хайр энэрэлээ бидэнд үзүүлж, Авралаа бидэнд хайрлаач!


Тэрээр гулдан хаалгануудын чинь хөндлүүдийг бэхжүүлэн Та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөж байна.


Харуулууд чинь дуугаа өргөн Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Учир нь, Би Өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна.”


Би олзлолоос Израиль түмнээ эргүүлж, Нуранги хотуудыг тэд дахин босгож амьдрах болно. Усан үзмийн төгөл тарьж, Дарсыг нь уун цэцэрлэгүүдийг байгуулж, Жимсийг нь идэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite