Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 32:30 - Ариун Библи 2013

30 Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ мэлмийд минь зөвхөн муу муухайг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд гарынхаа бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ Миний мэлмийд зөвхөн бузар мууг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд өөрсдийн гарын бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 32:30
25 Referans Kwoze  

Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсдөдөө гай болохын тулд бас гарын бүтээлээрээ Намайг уурлуулж хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч Чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь Залуугаасаа л зам чинь байв.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь Үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ. Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов.


Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.


Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.


Тэд Египетэд садарлаж, тэд залуу насандаа садарласан. Тэнд хөх нь үнгэгдэж дарагдан, охин онгон цээж нь хөндөгджээ.


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав.


Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм.


Үзэгтүн, сонсоцгоо! “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Хаан нь түүний дотор алга уу?” гэж Алсын орноос ард түмний минь охин хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг сийлмэл хөргүүдээрээ, Харийн шүтээнүүдээрээ өдөөн хатгаж байна вэ?”


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулсан Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түг түмдийн ЭЗЭН чиний эсрэг мууг тунхаглажээ.


Бүх амраг чинь чамайг мартаж, Тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, Харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь Хилэнц чинь их, нүгэл чинь тоолшгүй олон учраас билээ.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явснаараа Намайг уурлуулсан тэдний цөвт муу явдлаас болж ингэжээ.


Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас бүү яв. Гарынхаа бүтээлээр уурыг минь бүү хүргэ. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн.


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Swiv nou:

Piblisite


Piblisite