Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 32:28 - Ариун Библи 2013

28 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 32:28
11 Referans Kwoze  

Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд —Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.


Тиймээс одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Илд, өлсгөлөн ба тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Би мөн энэ хотын бүх эд баялгийг, бүх эзэмшил хийгээд хамаг үнэтэй зүйлийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, авч яван Вавилонд аваачна.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ.


Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэр үүнийг галаар шатаана.


Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл.


Би Ариелийг шахамдуулахад Чи халаглал, харууслын хот болно. Надад тэрээр Ариел шиг байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite