Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 31:6 - Ариун Библи 2013

6 Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд Бурхан ЭЗЭНдээ очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.

Gade chapit la Kopi




Иеремиа 31:6
23 Referans Kwoze  

Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.


Бурхантай минь хамт Ефраим нь харуул, эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи бүх замууд дээр нь байж, Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна.


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.


Хүний хүү чи, ард түмнийхээ хөвгүүдтэй ярьж тэдэнд “Би нэгэн нутагт илд авчрахад, тэр нутгийн ард олон дундаасаа нэг хүнийг сонгож, харуулаа болгох аваас


Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.


Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.


Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн.


Абиа, Ефраимын уулсын нэг болох Земараим уулан дээр зогсоод —Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун!


Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд бас Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг барихын тулд явуулахаар Бурханаас сүнсийг нь хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.


Хүч нь Таны дотор, Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байдаг хүн Юутай ерөөлтэй вэ!


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас, Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite