Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 31:4 - Ариун Библи 2013

4 Би чамайг дахин барьж, Чи дахин баригдах болно, онгон охин Израиль аа! Чи дахин товшууруудаа авч, Баярлан цэнгэгчдийн бүжигт очно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин! Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.

Gade chapit la Kopi




Иеремиа 31:4
31 Referans Kwoze  

Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Онгон Израиль унаад, дахин үл босно. Тэр нутагтаа хаягдсан. Түүнийг босгох хэн ч алга.


“«Үүний дараа Би эргэж ирээд Давидын нурсан асрыг дахин босгоно. Балгаснуудыг нь Би дахин босгож, сэргээнэ.


Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.


Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе.


Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Түүний тухайд ЭЗЭНий айлдсан үг “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


“Өөртөө замын тэмдгүүдийг тавьж, Дохио тэмдгүүдийг байрлуул. Оюун бодолоо явсан зам уруугаа, Их зам уруу чиглүүл. Эргэж ирээч, онгон охин Израиль аа, Өөрийнхөө эдгээр хотод эргэж ирээч.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.


Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.


Учир нь Сионыг Бурхан аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна. Энэ нь тэднийг тэнд суулгаж, Тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.


Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч.


Иефта Мизпа дахь гэртээ ирэхэд, харагтун, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэх нь тэр. Иефтад түүнээс өөр хөвгүүн ч, охин ч байхгүй, тэр түүний цорын ганц охин нь байсан ажээ.


Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн.


Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аялгуунд байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.


Учир нь Би сайны төлөө мэлмийгээ тэдэн дээр тогтоох бөгөөд тэднийг энэ нутагт дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй.


“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелийн цамхгаас Булангийн гулдан хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Онгон охин Египет ээ, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэл байхгүй.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite