Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 31:11 - Ариун Библи 2013

11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, Түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 31:11
19 Referans Kwoze  

Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


“Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, Хүчирхийлэгчийн барьцнаас золино.”


Хүчтэнээс олзыг нь авч, Харгислагчийн хоригдлуудыг аварч чадах уу?


Хашхирах дууг минь анхааран сонсооч. Учир нь би маш дорд болгогджээ. Миний хувьд тэд хэт хүчтэй тул Намайг мөшгөгчдөөс минь авраач!


Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.


Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэрхэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ.


Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.


Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс аврах уу? Үхэл ээ, өргөс чинь хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ? Харцнаас минь өрөвдөл нууцлагдана.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ. Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.


Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ. Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно. Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Ай Эзэн, сэтгэлийн минь хэрэг өмгөөлөл олж, Амь амьдрал минь золилт хүртэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite