Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 30:20 - Ариун Библи 2013

20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, Тэдний хотол түмэн Миний өмнө тогтоогдоно. Би бүх дарангуйлагчийг нь шийтгэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно. Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 30:20
16 Referans Kwoze  

Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.


Израиль нь ЭЗЭНд ариун агаад Ургацынх нь анхны жимс байлаа. Түүнээс идсэн бүгд буруутай болж, Тэдэнд хор хөнөөл учирдаг байсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.


Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь, Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна. “Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг, Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа. Чи дахин хэзээ ч уухгүй.


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Зарц нарын тань хөвгүүд амьдарсаар, Үр удам нь Таны өмнө бат зогсоно” гэлээ.


Хожим бүтээгдэх ард түмэн ЭЗЭНийг магтахын тулд Энэ нь ирэх үеийнхэнд бичигдэнэ.


Тиймээс чамайг залгигч бүхэн залгигдах болно. Бүх дайсан чинь, тэдний хүн нэгбүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд Чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


Зөвт байдал дотор чи байгуулагдан, Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж, Аюул чамд ойртохгүй учраас Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.


Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно” гэв.


Би тэднийг зольсон учир Тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.


Биднийгээ сэргээхийн тулд, ЭЗЭН, Биднийг Өөртөө сэргээгээч. Урьдын өдрүүд шигээ шинэчлээч.


Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд Би тэдэнд хариулах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite