Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 30:10 - Ариун Библи 2013

10 Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 30:10
40 Referans Kwoze  

Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Би чамтай хамт байгаа тул Бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран Чамайг өрнө зүгээс цуглуулна.


Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа!


Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.


«Бүү ай, Сион охин! Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.


Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.


харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно.”


Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл юмуу дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.


Иймд эгч дүүсээ шүүгч чи ичгүүрээ үүр. Үйлдсэн нүглүүд чинь тэднийхээс илүү гутамшигтай тул тэд чамаас илүү зөвт юм. Ийнхүү эгч дүүсээ илүү зөвт болгосон тул чи, ичиж зовон, доромжлолоо үүр.


Учир нь, Би Өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна.”


Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”


Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.


Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.


Би дорно зүгээс махчин шувууг, Алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд Үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад


Харин одоо, Миний боол Иаков аа, Миний сонгосон Израиль аа, сонсогтун.


Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Газар аа, бүү айгтун, Хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн.


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.»


Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.


Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.


Иуда! Ард түмнийхээ хувь заяаг Би сэргээх үед Чамд зориулагдсан ургац тэнд бий.


Чи одоо юунд чанга хашхирна вэ? Чамд ямар ч хаан байхгүй юу? Эсвэл зөвлөгч чинь устаж, Төрж буй эмэгтэйнх шиг Өвчин шаналал чамайг эзэмдэв үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite