Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 3:13 - Ариун Библи 2013

13 Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 3:13
22 Referans Kwoze  

Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан, Тэдний хойноос би явах болно” гэжээ.


Та нарын байлдан эзлэх тэдгээр үндэстнүүдийн бурхдадаа зарагддаг байсан өндөр уул, дов толгод, аливаа саглагар модон доорх бүх л газруудыг нь бүрмөсөн устга.


“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


«Даанч чи, гоо үзэсгэлэндээ найдаж, нэр алдраараа садарлан хажуугаар өнгөрөгч болгон дээр янхандалаа асган өөрийгөө тавьж өгсөн.


Аяа ЭЗЭН, бид гэм буруугаа, Эцэг өвгөдийнхөө хилэнцийг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.


Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх гаднынхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүгэл болон эцэг өвгөдийнхээ хилэнцийг улайв.


Царс моддын дунд, Ногоон мод бүрийн доор Шүтээнүүдтэйгээ дүрэлзэн шатаж, Гуу жалганд, хавцлын ан цавд хүүхдүүдээ алдаг биш үү?


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тиймээс ЭЗЭН тэднийг зөвшөөрөн авдаггүй. Одоо Тэрээр тэдний хилэнцийг санаж, Тэдний нүглийг шийтгэнэ.”


Тэд буруугаа мэдээд, Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь Би явна, байдаг газартаа буцна. Зовлон шаналал дундаа тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite