Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 3:1 - Ариун Библи 2013

1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 3:1
34 Referans Kwoze  

Бас тачаангуй хөрш египетчүүдтэйгээ чи садарлаж, Намайг уурлуулахаар янхандалаа олшруулсан.


“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв чи Над уруу буцаж ирвэл, Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Садарлалаа их зүйлд тооцоогүй тул газар нутгийг бузарлаж, чулуу, модтой тэр завхайрав.


“Би бузарлагдаагүй, би Баал бүрийн хойноос яваагүй” гэж Чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх замаа хараач! Юу хийснээ мэдэж ав, чи! Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,


Гэтэл түүний татвар эм түүнд уурлаж түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэр уруу гүйж, тэнд дөрвөн сар байв.


Босож, явагтун! Сүйрэл, аюулт сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас Энэ нь амрах газар биш ажээ.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно.” Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул Тан уруу бид ирдэг.


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь Үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ. Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.


бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.


“Хэн боловч эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд өг” гэж хэлсэн байдаг.


Гэмгүй цусыг урсгасан. Охид хөвгүүдийнхээ цусаар Канааны шүтээнүүдийг тахисан Тэгээд газар цусаар бузарлагдсан.


Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө. Мөн Абаримаас хашхир! Учир нь бүх амраг чинь бяцарчээ.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


“Заргалд, эхтэйгээ заргалд. Учир нь тэрээр Миний эхнэр биш, Би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг. Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.


Итгэлгүй охин, чи хэр удаан Үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”


Энэ бүх зүйл буюу ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад зүрх чинь юутай их доройтов оо!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Swiv nou:

Piblisite


Piblisite