Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 29:12 - Ариун Библи 2013

12 «Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.

Gade chapit la Kopi




Иеремиа 29:12
20 Referans Kwoze  

«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”


Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хашхирахыг нь бас сонсдог, тэднийг авардаг.


ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол ууган хүү минь юм”


Иерусалимд оршин суугч, Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


мөн өөрсдийг нь олзлон аваачсан тэрхүү олзлолын нутагт тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан өргөө тийш хандан залбирах аваас,


Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.


Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт дээр нь байхад Шивнэсэн залбирал л гарна.


Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Илднээс зугтагчид аа, та нар явцгаа! Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана, Иерусалим бодол санаанд чинь орог.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite