Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 28:16 - Ариун Библи 2013

16 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргуунаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 28:16
16 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би нехелам хүн Шемаиаг болон үр удмыг нь шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон гэж хэл” хэмээн айлдлаа.


Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.


Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чамайг болон худал эш үзүүллэгийг чинь сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.


Энэ явдал Иеробоамын гэрийг үндсээр нь таслан газрын хөрснөөс ул мөргүй арилгах гэм болов.


Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.


Юунд египетчүүдээр “Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хөнөөлт санаагаар гаргасан юм” гэж яриулах ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, ард түмэндээ хор хөнөөл учруулах санаагаа өөрчлөөч.


Харагтун, нүгэлт хаанчлал дээр Эзэн БУРХАНы мэлмий байдаг. Би түүнийг газрын гадаргаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоны хаан Небухаднезарын авч яван Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газарт буцааж авчирна.


Долоо дахь өдөр нь согоггүй долоон бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.


буюу уг нутгийн талаар базаахгүй мэдээ авчирсан тэдгээр хүмүүс ЭЗЭНий өмнө тахлаар үхэв.


Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.


Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite