Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 28:14 - Ариун Библи 2013

14 Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнүүдийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.

Gade chapit la Kopi




Иеремиа 28:14
13 Referans Kwoze  

ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, газрын араатан, тэнгэрийн шувуудыг Тэрээр гарт тань өгч захируулсан бөлгөө. Та тэрхүү алтан толгой юм.


Үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв надтай хамт Вавилон уруу явахыг чи сайн гэж үзэж байвал явагтун. Би чамайг харж халамжлах болно. Харин надтай хамт Вавилон уруу явахыг муу зүйл гэж үзэж байвал болигтун. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Зөв зүйтэй, сайн гэж бодож байгаа газартаа очигтун гэж хэлэв.


Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, “Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар эздэдээ ингэж хэл.


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


Хэн нэгэн нь төмрийг, Хойд зүгээс ирэх төмрийг эсвэл хүрлийг хагалж чадах уу?


Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртэлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэмт үйлдэл минь над дээр Буулга болон буув. Түүний мутар холбоос Уяаг нь бэхэлжээ Сэрвээ хүзүүгээ даруулсан тул Тэнхээ хүч минь бас доройтов. Сөрж үл чадах гарт Эзэн намайг өгөв.


Ефраим тариа цохих дуртай бяруу байлаа. Харин Би сайхан хүзүүнд нь буулгыг тохно. Би Ефраимыг хөллөж, Иуда газар хагалж, Иаков өөртөө борнойдох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite