Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 27:8 - Ариун Библи 2013

8 Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртэлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 27:8
15 Referans Kwoze  

Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас Би тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.


Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд мөн эрчүүдэд нь тангараглаж —Халдеичуудад үйлчлэхээс бүү ай. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно.


Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэж хэл.


Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭН айлдсаны адил чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?


Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн бас тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохооргүй болсон инжиртэй адил болгоно.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite