Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 27:7 - Ариун Библи 2013

7 Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Өөрийнх нь газар нутгийн цаг иртэл бүх үндэстнүүд түүнд, түүний хөвгүүнд болон түүний ач нарт үйлчлэх болой. Дараа нь олон үндэстнүүд болон их хаад түүнийг өөрсдийн зарц болгоно.

Gade chapit la Kopi




Иеремиа 27:7
29 Referans Kwoze  

Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалаа эхэлсэн жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг шоронгоос гаргав.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.


Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож, Чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү? Үнэхээр чи тэдний олз нь болно.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул Тэрээр түүнээс болж инээнэ.


“Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ” гэв.


Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэргүүд нь, эрх мэдлийнх нь доор байсан дэлхийн бүх хаанчлал ба бүх ард түмний хамт Иерусалимын эсрэг, бүх хотынх нь эсрэг дайтаж байх үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан буюу амийг нь эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу амийг нь эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.


Египет нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс айлдсан үг.


Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд Бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, сууринд Оршин суугчдад нь үйлдсэн Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, гарт нь илдээ өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө тэр ёолох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite