Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 27:13 - Ариун Библи 2013

13 Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭН айлдсаны адил чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭНий айлдсан шиг чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?

Gade chapit la Kopi




Иеремиа 27:13
11 Referans Kwoze  

Үйлдсэн хамаг гэмт үйлдэлээ өөрөөсөө зайлуулж, шинэ зүрх, шинэ сүнстэй бол. Израилийн гэр ээ, яагаад чи үхэх ёстой билээ?


Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртэлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Гэвч зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдээд, буруутын хийдэг хамаг жигшүүрийг үйлдэх аваас тэр амьд үлдэх үү? Үйлдсэн бүх зөвт үйлс нь үл дурсагдана. Учир нь урвалт ба үйлдсэн нүглийнхээ улмаас тэр үхэх болно.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.»


Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite