Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 27:11 - Ариун Библи 2013

11 Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэж хэл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор хийж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэл”.

Gade chapit la Kopi




Иеремиа 27:11
8 Referans Kwoze  

Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртэлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН надад айлдахдаа — Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ углаад,


Энэ хотод суусан нэгэн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн нь амьд гарч, амиараа төлөөсийг төлнө.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.»


Би энэ бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон ард түмэнд нь үйлчилж амьдар!


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite