Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 26:20 - Ариун Библи 2013

20 Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Үнэхээр, ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан юм. Тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.

Gade chapit la Kopi




Иеремиа 26:20
9 Referans Kwoze  

Авдар Кириат-Иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв.


Тиймээс тэд Кириат-Иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар буун ирж, үүнийг дээш аваачигтун гэв.


Эндээсээ уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаар дамжин баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим) ирээд төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.


Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв.


Үр хүүхдүүдийг чинь Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлийг зөвшөөрөн авсангүй. Илд чинь сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Тэгээд түшмэд Барухад —Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.


Таны Бурхан бөгөөд ЭЗЭН амьд! Таныг тэр эрж олуулахаар хүмүүс илгээгээгүй үндэстнүүд, хаанчлалууд байхгүй бөгөөд тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал, үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь тангараглуулдаг.


Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite