Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 26:18 - Ариун Библи 2013

18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 26:18
13 Referans Kwoze  

ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.


Тэр ах дүүсийнхээ болон Самарийн тэргүүнүүдийн өмнө —Энэ дорой иудейчүүд юу хийж байгааг хараач? Сэргээн босгох гээд байгаа юм уу? Тэд тахил өргөх нь ээ? Тэд өдрийн дотор үүнийгээ дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан тууринаас чулуунуудыг дахин сэргээж чадна гэж үү? гэв.


Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.


Хөдөө тал дахь уул минь ээ, Чиний хязгаар нутаг дахь нүглийн улмаас Мөргөлийн өндөрлөгүүдийн чинь хамт Эд баялаг болон бүх эрдэнийг чинь Би олзонд хаяж өгнө.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ. Таны ариун сүмийг бузарлаж, Иерусалимыг тэд балгас болгов,


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


Чи сонсоогүй юм уу? Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж, Эрт цагт үүнийг хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгохыг Одоо Би биелэл болголоо.


Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн Хезекиагийн өдрүүдэд тэдний дээр буусангүй.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite