Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 26:16 - Ариун Библи 2013

16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд —Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр Бурхан ЭЗЭНий маань нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд хандан —Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр бидний Бурхан ЭЗЭНий нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 26:16
19 Referans Kwoze  

Тэгээд буруутгал нь тэдний хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин, үхэх эсвэл шоронд орох ямар ч ял түүнд байхгүй юм байна.


Их шуугиан дэгдэж, фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан —Энэ хүнд ямар ч буруу алга. Сүнс эсвэл тэнгэрэлч түүнтэй ярьсан бол яахав? гэцгээв.


Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө эзэн хаанд давж заалдана гэсэн тул түүнийг явуулахаар шийдсэн.


Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.


Тэгээд түшмэд Барухад —Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд


Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.


Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.


Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.


Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?


Хүн бүр эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэл болон бүх хүн дагалаа. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.


Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв.


Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite