Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 25:7 - Ариун Библи 2013

7 Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсдөдөө гай болохын тулд бас гарын бүтээлээрээ Намайг уурлуулж хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсөддөө гай болохын тулд гарынхаа бүтээлээрээ Намайг уурлан хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 25:7
15 Referans Kwoze  

Тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс авахуулан энэ өдрийг хүртэл Миний мэлмийд ёрын мууг үйлдэж, Намайг уурлуулсан учраас ингэх боллоо” гэжээ.


Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.


Тэд охид хөвгүүдээ гал дундуур гаргаж, мэргэ төлгө, ид шидийг хийж, ЭЗЭНийг уурлуулан, Түүний мэлмийд ёрын мууг үйлдэхийн тулд өөрсдийгөө худалдав.


Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.


Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


“Тиймээс түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар үгсийг минь сонсоогүй тул,


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Гэсэн ч тэднийг ЭЗЭНд буцаан авчрахын тулд Тэрээр тэдэнд эш үзүүлэгчдийг илгээлээ. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.


“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, үгийг минь сонсохгүй гэж тэд хөшүүн хүзүүлсэн тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон суурингууд дээр нь авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.


Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч Чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь Залуугаасаа л зам чинь байв.


Учир нь тэд миний үгсийг тоогоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. «Би тэдэнд Өөрийн зарц, эш үзүүлэгчдийг дахин дахин илгээсэн ч тэд сонсоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. Иудагийн дундаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ба нялхсыг тасалж, өөрсдийгөө үлдэгсэдгүй орхин юунд өөрсдөдөө үлэмж хор хөнөөл учруулна вэ?


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite