Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 25:5 - Ариун Библи 2013

5 Тэд «Хүн бүр муу замаасаа, үйлсийнхээ цөв муугаас эргэж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд ЭЗЭНий үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэд «Хүн бүр өөрийн бузар муу замаас болон үйлсийнхээ бузар муугаас эргэж, ЭЗЭНий та нарт болон та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар.

Gade chapit la Kopi




Иеремиа 25:5
20 Referans Kwoze  

та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана.


энэ хотын гулдан хаалгаар хаад, Давидын сэнтийд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай болно.


Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


“Тиймээс Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хилэнц чинь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд бүх гэмт үйлдлээсээ эргэ, эргэгтүн.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэгбүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» хэмээв” гэж хэл.


Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно.


Миний дотор хөнөөлт зам буй эсэхийг харж, Мөнхийн замаар намайг удирдаач!


Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо.


“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв чи Над уруу буцаж ирвэл, Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite