Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 24:1 - Ариун Библи 2013

1 Вавилоны хаан Небухаднезар бээр Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэд, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэдийг, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!

Gade chapit la Kopi




Иеремиа 24:1
22 Referans Kwoze  

(Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.)


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэрэлчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.


Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.


Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн тэгшлүүртэй, хэрмэн дээр мутартаа тэгшлүүртэй зогсож байлаа.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, Эзэн БУРХАН галан аадар дуудаж байсан. Тэр гал их оёоргүй гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцаан сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац хааны хадлангийн дараа байв.


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Дууг нь Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд Тэд түүнийг агнуурын торонд оруулав.


Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын зарц нар Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёнг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.


Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.


Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.


Вавилоны хаан Небухаднезараас Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болов.


Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга. Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.


Тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив.


Swiv nou:

Piblisite


Piblisite