Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:9 - Ариун Библи 2013

9 Эш үзүүлэгчдийн тухайд, Зүрх минь миний дотор эмтэрч, Бүх яс минь чичирнэ. ЭЗЭНээс болон ариун үгсээс нь болж Би согтуу хүн мэт, Дарсанд дийлдсэн хүн мэт болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Эш үзүүлэгчдийн тухайд, зүрх минь миний дотор эмтэрч, бүх яс минь чичирнэ. ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт, дарсанд дийлдсэн хүн мэт болов.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:9
21 Referans Kwoze  

Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.


Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.


Гашуун өвсийг хоол болгон идүүлэв. Шарилж мэт ундааг бас Тэр уулгав.


Тиймээс дарсанд бус атлаа согтсон, зовсон хүмүүс ээ, Үүнийг сонс.


Та ард түмэндээ Бэрх хэцүүг үзүүлсэн. Гуйвуулдаг дарсыг Бидэнд Та өгсөн.


Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж, би үхсэн бөгөөд


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Саатагтун хүлээгтүн! Өөрсдийгөө сохолж, хараагүй бол! Тэд дарснаас биш атал согтон, Сархаднаас биш атал гуйвж байна.


Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс!


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Буруутгал зүрхийг минь эмтэлж, Би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг хүлээсэн ч Хэн ч байсангүй. Тайтгаруулагчийг ч бас эс олов.


Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.


Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн Шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, Би тэсвэрлэж чадахгүй болно.


Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биенээ харж, Барухад —Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал сүнсээ дагаж буй ухвар мөчид эш үзүүлэгчид хөөрхий еэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite