Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:39 - Ариун Библи 2013

39 үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон эцэг өвгөдөд тань өгсөн хотын хамт оршихуйгаасаа зайлуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:39
30 Referans Kwoze  

Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.


Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.


Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.


Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би Өөрөө тасчин урж явна. Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


Тиймээс Эзэн БУРХАН тэдэнд ингэж айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь ба туранхай хонины хоорондохыг шүүх болно.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно.


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


“Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно.


гээд Эзэн БУРХАН ийн айлдаж байна. “Харагтун, Би, чиний эсрэг байж, үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.


Юунд Та биднийгээ ор тас мартав? Юунд Та биднийгээ удаан орхино вэ?


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Би мөн түүнийг, үр удмыг нь бас зарц нарыг нь тэдний хилэнцийн төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй” хэмээв» гэж хэл” гэв.


Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ.


Та нарын бүх ах дүү, Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг мэлмийнээсээ гарган хаяна.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Би, Би айлдав. Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан бөгөөд тэр замдаа өлзийтэй байна.


Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал.


Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун Сүнсээ надаас бүү аваач.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Би хилэгнэн та нарт дайсагнаж, Би Өөрөө, Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно.


Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ.


Каин ЭЗЭНий оршихуйгаас гарч, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ.


та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ.


“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.


Учир нь хэрэв чи “ЭЗЭНий зөн” гэж хэлбэл, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий зөн гэж бүү хэл» хэмээн Би та нарт илгээхэд та нар “ЭЗЭНий зөн” гэх энэ үгийг хэлсэн тул


ЭЗЭН айлдахдаа —Би Израилийг зайлуулсан шиг Иудаг ч мөн Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулж, Өөрийн сонгосон хот Иерусалим болон “Миний нэр тэнд байна” гэж айлдсан өргөөгөө Би хөсөр хаях болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite