Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:36 - Ариун Библи 2013

36 Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Учир нь хүн бүрийн үг нь зөн болно. Та нар бидний Бурхан, түг түмдийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Яагаад гэвэл хүн бүрийн өөрийнх нь үг зөн болно. Та нар бидний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:36
24 Referans Kwoze  

Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг.


Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэрсэлжээ.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Чамд юу өгөх вэ? Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ?


Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж,


Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм.


тэр “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?


Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно.


Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл гинж чинь чангарна. Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов.


Зальт зүрхтэн үл дэвжих Мэхлэгч хэлтэн гай зовлонд унах.


Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Бишрэлт бүгдэд нь хүндэтгэл энэ билээ. ЭЗЭНийг магтагтун!


Бүх зусардагч уруулыг, Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн махбодтой хүн хэн байна вэ?


Чи эш үзүүлэгчид «ЭЗЭН чамд юу гэж хариулав?» мөн «ЭЗЭН юу гэж айлдав?» гэж хэлэх болно.


Эш үзүүлэгчид чинь чамд зориулан Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ. Тэд чамайг олзноос гаргахын тулд Хилэнцийг чинь дэлгэж эс тавьжээ, Харин тэд чамд зориулан Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite