Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:26 - Ариун Библи 2013

26 Хэдий болтол юм? Зүрхнээсээ хуурмагийг эш үзүүлж, худлаа хэлдэг эдгээр эш үзүүлэгчид эргэх үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Хэдий болтол вэ? Хуурмагийг эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн буюу өөрсдийн зүрхний төөрөгдлийн эш үзүүлэгчдийн зүрхэнд юм байна уу?

Gade chapit la Kopi




Иеремиа 23:26
13 Referans Kwoze  

Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа — Эш үзүүлэгчид нэрээр минь худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлгө, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхийг эш үзүүлж байна.


Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд


Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зөвтийн дайсан чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?


Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй, “Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв. Тэд хэдий хүртэл Зэмгүй цэвэр болох чадваргүй байх вэ?


Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?


Садарлал болон хүсэл тачаалыг чинь, Тал хээр дэх толгодын дээр буй биеэ үнэлэх булай явдлыг чинь, Би жигшүүрт зүйлсийг чинь харсан билээ. Золгүй еэ! Иерусалим аа! Чи хэр удаан цэвэр бус байсаар байх вэ?”


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.


Хүний хөвгүүд ээ, Хэдий болтол нэр хүнд минь Ичгүүр болох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села


Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite