Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:2 - Ариун Библи 2013

2 Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, цөв муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:2
21 Referans Kwoze  

Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч эсвэл тахилч эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон гэрийнхэн дээр нь шийтгэл буулгана.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ.


Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө Эс авах гэж үү?” гэж хэлэгтүн!


Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” гэхэд


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?


Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.


Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тарцгаав.


Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, турууг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


“Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, Ухнануудыг Би шийтгэнэ. Учир нь түг түмдийн ЭЗЭН Өөрийн сүрэг Иудагийн гэрт зочлон, Тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite