Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:19 - Ариун Библи 2013

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга Уур хилэнгээр гарчээ. Тэр нь буруутуудын толгой дээр хуйлран эргэлдэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ. Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:19
19 Referans Kwoze  

Үзэгтүн, ЭЗЭНий шуурга! Уур хилэн, хуйлрах шуурга гарав. Энэ нь буруутуудын толгой дээр хагарах болно.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи, Цөлөөс аймшигт газраас ирнэ.


Хуй салхи шуурчээ, буруутууд алга болох. Зөвт нь мөнхийн суурьтай байх.


Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, Өмнөдийн хүчит шуурганаар давшина.


Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд ийн хэлэх болно. — Цөлийн нүцгэн дов толгодоос ард түмний минь охиныг чиглэн халуун салхи ирэх болно. Энэ нь шигшин цэвэрлэх салхи мэт бус, харин


Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.


Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана.


Тогоонууд тань Өргөст бутыг мэдрэхээс өмнө Тэрээр ногооныг нь ч, шатсаныг нь ч Хуй салхиар хамаг.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Вавилоны эсрэг Леб-камаин оршин суугчдын эсрэг Устгагчийн сүнсийг босгох болно.


Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул Дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махбодыг шүүнэ. Буруутуудын хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”


Тэрээр зүрхнийхээ зорилгыг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite