Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:12 - Ариун Библи 2013

12 “Тиймээс зам нь тэдэнд түнэр харанхуй уруу туун Тийш унагах халтиргаатай зам мэт байна. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 “Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно. Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:12
18 Referans Kwoze  

Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.”


Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.


Замыг нь харанхуй, халтиргаатай болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч!


Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Үнэндээ Та тэднийг Халтиргаатай газар байлган Та тэднийг мөхөл уруу хаясан


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


өөрсдийнхөө шившгийг хөөсрүүлэх тэнгисийн догшин давалгаа, тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.


Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ.


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй Харанхуйд явцгаадаг, тэд. Дэлхийн бүх үндэс сууриуд ганхжээ.


Хараач ЭЗЭН, Үзэгтүн! Хэнийг Та ингэв? Эмэгтэйчүүд үр хүүхдээ, Эрүүл төрсөн балчир хүүхдүүдээ идэх ёстой юм гэж үү? Эзэний ариун газарт эш үзүүлэгч ба тахилч Алуулах ёстой юм гэж үү?


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Swiv nou:

Piblisite


Piblisite