Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:11 - Ариун Библи 2013

11 “Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав. Өргөөндөө хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 “Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав. Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:11
24 Referans Kwoze  

Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Учир нь тэд шүтээнүүддээ зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л ариун газрыг минь бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ингэж үйлдэв.


Харин тэд нэрээр минь дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор жигшүүрт зүйлсээ тавьдаг.


Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.


Хайрт минь олон башир үйл хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ? Өргөлийн мах та нарыг Гамшгаас чинь ангижруулж чадах уу? Ингэснээр та нар баярлах уу?


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


“Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ.


Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.


Урд нь Израилийн гэрийн далан ахмад мөн дунд нь Шафаны хүү Иаазаниатай зогсож байв. Хүн бүр гартаа бойпор барьж, анхилуун үнэрт утлаган үүл суунаглан байв.


Тэд хээ чимэглэлээ сайрхал болгож, ой гутам юмсынхаа жигшүүрт хөргийг бүтээв. Тиймээс Би тэдэнд үүнийг бузар юм болгоно.


Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг шарилжаар тэжээж, Тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс Бүх газар нутагт бузар тарав» хэмээв.”


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа “Би Израилийн бүх овгоос сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.


Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.


Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.


Хараач ЭЗЭН, Үзэгтүн! Хэнийг Та ингэв? Эмэгтэйчүүд үр хүүхдээ, Эрүүл төрсөн балчир хүүхдүүдээ идэх ёстой юм гэж үү? Эзэний ариун газарт эш үзүүлэгч ба тахилч Алуулах ёстой юм гэж үү?


Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.


Харин Израиль төөрч явах үед Надаас холдсон левичүүд, шүтээнүүдийнхээ араас дагаж Надаас төөрсөн тэд хилэнцийнхээ шийтгэлийг үүрнэ.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite