Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:10 - Ариун Библи 2013

10 Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууднам. Хээрийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас буруу муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг. Цөлийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:10
27 Referans Kwoze  

Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Би энэ ард түмнээ орхихсон, тэднээс явахсан. Цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Эд бүгд завхайрагчид агаад Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.


Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.


Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.


Тариан талбай сүйтгэгдэж, газар гашуудна. Учир нь тариа сүйтгэгдэж, Усан үзмийн шинэ дарс ширгэн тос ч хатав.


“Иуда гашуудаж, үүд хаалганууд нь гудайна. Тэд гашуудан газар хөсөр суух бөгөөд Иерусалимын хашхираан дээш одов.


Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,


Хэрэв хүн харсан эсвэл мэдсэнээрээ гэрч болж, хараал зүхлийн дууг сонссон атлаа эс хэлснээрээ нүгэл үйлдвэл тэр хүн хилэнцээ үүрэх болно.


Худал хуурмагийн аргамжаар хилэнцийг авчирч, Тэрэгний татлагаар нүглийг татагчид хөөрхий еэ.


Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?


Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул Бүхий л газар нутаг зэлүүд болов.


Зуурсан гурил нухагдаад исэх хүртэл Галаа эс хөдөлгөх талхчны халаасан зуух шиг Тэд бүгд садарлагчид юм.


Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite