Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:28 - Ариун Библи 2013

28 Кониа гээч энэ хүн басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу? Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж, Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу? Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж, өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав?

Gade chapit la Kopi




Иеремиа 22:28
20 Referans Kwoze  

Израиль залгигдлаа. Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт Үндэстнүүдийн дунд байна.


Үхсэн хүн шиг би Санаанаас гаран мартагджээ. Хагарсан сав мэт болжээ, би.


Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр хулсан дунд үржил шимтэй байвч Дорнын салхи ирж, ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна. Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно. Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн гэж бич. Учир нь удмынх нь ямар ч хүн Давидын сэнтийд залран Иудаг цааш захирахгүй» хэмээв.”


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.


Филистчүүд тэнд шүтээнүүдээ орхин зугтаасанд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.


Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ.


Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.


Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёнг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.


Вавилоны хаан Небухаднезараас Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болов.


“Та нар гэхэд эцэг өвгөдөөсөө илүүгээр муу муухайг үйлдэв. Үзэгтүн, Намайг үл сонсон цөвт муу зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу бүгд л явж байгаа бус уу.


Вавилоны хаан Небухаднезар бээр Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэд, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!


Swiv nou:

Piblisite


Piblisite