27 Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.
27 Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.
Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.
Учир нь энэ газраас одсон, эцэг Иосиагийнхаа байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч ийшээ буцаж ирэхгүй.
Зарцынхаа сэтгэлийг баярлуулаач! Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.
Кониа гээч энэ хүн басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу? Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж, Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?
Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.
Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв.
Үхсэний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө харин уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, Төрөлх нутгаа ч харахгүй.
Харин түүнийг олзлон аваачсан газарт тэр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.