Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:20 - Ариун Библи 2013

20 Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө. Мөн Абаримаас хашхир! Учир нь бүх амраг чинь бяцарчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө. Мөн Абаримаас хашхир. Учир нь бүх амрагууд чинь бяцарчээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 22:20
22 Referans Kwoze  

Дараа нь ЭЗЭН, Мосед —Энэ Абарим ууланд гарч, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Охолиба! “Харагтун, Би хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.


Би амрагуудаа дуудав. Тэд намайг мэхлэв. Тахилчид ба ахмадууд минь Амь голоо зогоох хоол хүнс хайсаар хот дотор мөхөв.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн хамж, Амрагууд чинь олзлогдоно. Тэгэхэд чи бүх хилэнцэт явдлаасаа болж Лавтайяа ичиж, доромжлогдоно.


Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч Чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшинэ. Амийг чинь тэд эрнэ.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Харин Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй юм.


Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар!


Орилж байхад чинь Бүлэглэл чинь чамайг авраг! Салхи тэд бүгдийг чинь хийсгэж, Үлээх агаар тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн Ариун уулыг минь эзэмшинэ.


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан, Тэдний хойноос би явах болно” гэжээ.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн Тавцанг чинь тэд зааны соёогоор шигтгэсэн.


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд Чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite