Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:18 - Ариун Библи 2013

18 Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!» эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!» эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Аяа, ах минь!», эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Аяа, эзэн минь!», эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 22:18
17 Referans Kwoze  

“Том, жижиг бүх хүн энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний араас гашуудахгүй. Биеэ урж, толгойн үсээ хусан гашуудагч ч олдохгүй.


Тэрээр шарилыг өөрийнхөө булшинд тавьсан бөгөөд түүний дээр гашуудан —Ай хөөрхий, дүү минь! гэж харуусаж байлаа.


Үхсэний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө харин уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, Төрөлх нутгаа ч харахгүй.


“Тэд хөнөөлт өвчнөөр үхэх ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр бууц мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын хоол болно.”


Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад, эцэг өвгөдөд чинь зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Ай хөөрхий, эзэн!” гэж гашуудна. Учир нь Би үгээ айлдсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.


Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм.


Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та намайг бүхнээс илүү хайрладаг байлаа. Таны хайр надад бүсгүйн хайраас илүү гайхамшигтай байв.


Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ.


Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Румагийн Педаиагийн охин Зебида гэдэг байв.


Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин оронд нь хаан болжээ.


Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.


Харин түүнийг олзлон аваачсан газарт тэр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.


Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум билээ.


Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд: “ЭЗЭНий үгийг сонсогтун,


Тиймээс Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite