Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:16 - Ариун Библи 2013

16 Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л сайн байв. Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л энэ нь сайн байв. Энэ нь Намайг мэдэх гэсэн үг биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 22:16
25 Referans Kwoze  

Харин сайрхагч нэгэн нь Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл.


Тэд Бурханыг мэднэ гэдэг ч үйлсээрээ Түүнийг үгүйсгэдэг. Тэд булай, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлсэд үл тэнцэнэ.


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Тэднийг хөнөөж бартлаа араас нь Би илд явуулна” гэв.


Учир нь тэдний сэтгэлийг Буруушаагчаас аврахын тулд Тэрээр гачигдагчийн баруун гар талд зогсдог.


Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.


Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд Өнчний хэргийг өмгөөлдөггүй, Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм.


Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно.


“Хэл юугаа тэд нум татах мэт хөвчлөөд Худал хуурмагаар газар нутгаа эзлүүлж Үнэн гэдэг нь огт үгүй болжээ. Эд ёрын муугаас ёрын муу тийш явдаг бөгөөд Тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгтэл тэд —Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс —Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Эцэгийг минь ч мөн таних байсан гэж хариулав.


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


Таныг таньж мэдэгчдэд Энэрэл хайраа үргэлжлүүлэн Чигч шударга зүрхтэнд Зөвт байдлаа хүртээгээч!


Амаа нээж, зөв шударгаар шүү Ядуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл.


Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite