Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:13 - Ариун Библи 2013

13 Гэрээ зөв бусаар, Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ! Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Өөрийн гэрийг зөв шударга бусаар, дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь, хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа.

Gade chapit la Kopi




Иеремиа 22:13
16 Referans Kwoze  

Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Та нар Сионыг цусаар, Иерусалимыг гажуудлаар босгодог.


Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!» эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!» эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.


Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив.


Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.


Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.


Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь Гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, Эцэст нь тэр мунхаг болно”


Чи түүнийг чөлөөлж явуулахдаа гар хоосон бүү явуул.


Хэрэв би тэндэхийн үр жимсийг үнэгүйгээр идэж эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,


Цус урсган хот босгож, Ёс бусаар суурин байгуулагч нь хөөрхий еэ!


Swiv nou:

Piblisite


Piblisite