Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 21:10 - Ариун Библи 2013

10 Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”

Gade chapit la Kopi




Иеремиа 21:10
26 Referans Kwoze  

Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчирахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн.


Дайснуудынхаа өмнө бас олзлогдон явсан ч Илдэнд Би тушааж, тэр тэднийг тэнд хядах болно. Сайны төлөө бус, харин хор хөнөөлийн төлөө Мэлмийгээ Би тэдэнд чиглүүлнэ” гэж айлдав.


Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.


Би нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.


Халдеичууд мөн хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.


Харин та Вавилоны хааны ахмадууд уруу гарч очихгүй аваас энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч гараас нь зугтахгүй” гэж хэлжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргийн гарт лавтайяа тушаагдаж, тэр үүнийг олзолно» хэмээв” гэжээ.


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэр үүнийг галаар шатаана.


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний дурсамжийг ч Дэлхийгээс арилгахын тулд буюу.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.


Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”


«Уур хилэндээ Миний цохисон энэ хүмүүсийн хүүрээр тэднийг дүүргэхийн тулд халдеичууд тулалдахаар ирж байна. Учир нь тэдний бузар муугийн улмаас Би энэ хотоос нүүрээ нуусан билээ.


“Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно.


Хоосон тогоог нүүрсэн дээр тавь. Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан Доторх бузар нь хайлж, өнгөр нь арилах юм.


Иуда дээр Би гал илгээнэ. Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”


Тэгэхэд Иеремиа, Зедекиад —Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite