Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 20:18 - Ариун Библи 2013

18 Өдрүүдээ ичгүүр дотор өнгөрүүлж, Зовлон, уй гашууг харахаар Юунд би хэвлийгээс гарав даа!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Миний өдрүүд ичгүүр дотор өнгөрөхийн тулд зовлон, уй гашууг харахаар би юунд хэвлийнээс гарав?

Gade chapit la Kopi




Иеремиа 20:18
27 Referans Kwoze  

Гачлант нэгэнд гэрэл, Гашуудах нэгэнд амь яагаад өгөгдөө вэ?


Бурханы хилэнт савааг амсаж Зовлон зүдүүр үзсэн хүн гэвэл би юм.


Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн


Надад ирсэн буруутгал, Ичгүүр, доромжлолыг Та мэднэ. Бүх өстөн минь Таны өмнө байна.


Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё.


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.


Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна.


Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно.


Замаар өнгөрөгч та бүгдэд Энэ юу ч биш гэж үү? Дүрэлзэх хилэнгийнхээ өдөр ЭЗЭН надад учруулж энэлгэсэн Тэр шаналал шиг шаналал байна уу? Хараач, үзээч.


Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.


Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.


Хөлийн улнаас толгой хүртэлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй Шарх, сорви, шалбархай яр л байна.


Өө, Та намайг Үхэгсдийн оронд нуудаг ч болоосой, Уур хилэнгээ өнгөртөл Та намайг хадгалаад, Та надад цаг товлон өгөөд, Намайг санаасай!


Дээш үсчих оч адил Зовлонгийн төлөө л хүн төрдөг.


Учир нь өдрүүд минь утаа болон замхарч Яснууд минь ч цуцал мэт төөнөнө.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.


Ямар учраас Та надад ёс бусыг харуулж, Юунд бузар мууг үзүүлнэ вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл өмнө минь болж, Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite