Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 20:12 - Ариун Библи 2013

12 Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Та тэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 20:12
26 Referans Kwoze  

Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.


Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ Түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм. Села


Тэр намайг зовлон шаналан бүгдээс аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Бурхан минь энэрэл хайраараа Намайг угтан авна. Бурхан минь намайг Дайснуудыгаа харахыг зөвшөөрнө.


Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч.


Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг.


Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.


Ингээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Та зүрхийг минь шалгажээ Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юу ч олоогүй Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.


Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.


Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.


Миний өв Надад ой доторх арслан мэт болов. Тэр Над уруу архирав. Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв.


Би хараацай мэт, тогоруу мэт орилон Тагтаа мэт гүнгэнэнэ. Эцсэн нүд минь өөдөө ширтэнэ. Эзэн, би шаналж байна. Хамгаалалт минь байгаач.


Зарцынхаа сэтгэлийг баярлуулаач! Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.


Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан хайр энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй түүний хүүг алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай гэжээ.


Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна.


Өшөө авалтыг хараад Зөвт нь баярлана. Буруутын цусанд тэрээр Хөлөө угаана


Swiv nou:

Piblisite


Piblisite