Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 20:10 - Ариун Библи 2013

10 Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Учир нь “Тал бүрд аймшиг байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов. Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.

Gade chapit la Kopi




Иеремиа 20:10
35 Referans Kwoze  

Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Учир нь, олны базаахгүй үгийг Би сонссон. Тал бүрд аймшиг байнам. Миний эсрэг тэд зөвлөлдөж байхдаа Амийг минь авахаар тэд хуйвалджээ.


Үгээр хүнийг буруутгагчид, Үүд хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна.


Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв.


Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд Тал бүрд түгшүүр байна.


Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах.


Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав.


Бүх итгэлт андууд минь намайг үзэн ядаж, Миний хайрлаж байдаг хүмүүс ч Миний эсрэг эргэжээ.


Ахаб, Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ.


Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ.


Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.


үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.


Миний амь арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хөвгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэт шүдтэй бөгөөд Хэл нь хурц илд юм.


Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв.


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.


Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав.


Дараа өдөр нь Пашхур, Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд “ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм.


Түүнийг Бениамины гулдан хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа хэмээх нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр —Чи халдеичууд уруу оргоод явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав.


Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй.


Харин, ЭЗЭН, Танд би итгэдэг, “Та миний Бурхан” хэмээн Би хэлдэг.


Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж, Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite