Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 2:5 - Ариун Библи 2013

5 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас холдон, хоосны араас явж, хоосон болов?

Gade chapit la Kopi




Иеремиа 2:5
24 Referans Kwoze  

Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.


Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол


Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд тэдэнтэйгээ адил буюу.


Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.


Хэрэг тус болохгүй, аврал өгөхгүй дэмий хоосон юмыг дагаж бүү гажигтун! Тэд бол дэмий хоосон зүйлс билээ.


Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.


Хүний хүү, ах дүү, хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчид “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн” гэлээ.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимс ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч Тэдний цээж дотроос хол билээ.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, Уруулаараа л Намайг хүндлэвч, Зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.


Зөвт байдлаас алс байгч, Хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.


Сонсоцгоо! Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.


Үзэгтүн, сонсоцгоо! “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Хаан нь түүний дотор алга уу?” гэж Алсын орноос ард түмний минь охин хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг сийлмэл хөргүүдээрээ, Харийн шүтээнүүдээрээ өдөөн хатгаж байна вэ?”


Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл.


Swiv nou:

Piblisite


Piblisite