Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 2:26 - Ариун Библи 2013

26 Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, Тэдний амбан захирагчид, Тэдний тахилч нар Тэдний эш үзүүлэгчид мөн шившиг болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.

Gade chapit la Kopi




Иеремиа 2:26
18 Referans Kwoze  

Учир нь Израилийн хөвгүүдийн болон Иудагийн хүмүүсийн бүх нүглээс энэ нь болсон бөгөөд Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчид үүнийг үйлдсэн юм.


Эцэг өвгөдийн маань өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж ял дор байж, бидний хилэнцийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзлол мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийн адил орсон билээ.


Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ.


Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Таашаасан царснаасаа болж та нар ичнэ. Таалсан цэцэрлэгээсээ болж бас гутамшиг болно.


Энэ нь чи тэдний хувьд тайтгарал болох үедээ гутамшиг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм.


Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүн ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн!


Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.


Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно.


Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн хамж, Амрагууд чинь олзлогдоно. Тэгэхэд чи бүх хилэнцэт явдлаасаа болж Лавтайяа ичиж, доромжлогдоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite