16 Мөн Мемфис болон Тахпанхесийн эрчүүд Чиний толгойн титмийг хусав.
16 Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.
Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, Мемфис болон Тахпанхест тунхагла. «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.
Египет нутагт амьдарч буй буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй хамаг иудейчүүдийн төлөө Иеремиад ирсэн үг энэ болой.
Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.
Гадын тухай тэр хэлэв. —Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ! Гад эрслэн шиг хэвтэж гар ба толгойн оройг урна.
Би Египетэд гал тавина. Син нь зовлон зүдүүр дотор тарчлах болно. Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай зовлонтой байх болно.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.
Тараагдсан Египет охин оо, Ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.
Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойд нь тулна. Дэлгэсэн жигүүр нь чиний нутгийг дүүргэнэ. Иммануел ээ! гэв.
Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав.
Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.
“Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив.
Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана. Египет тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч, Майхнууд нь сундуугаар дүүрнэ.
Энэ нь самуурах ба ЭЗЭНийг үгүйсгэх, Бурханаасаа эргэж буцан Дарлал, тэрслэлийг ярих, Зүрхнээсээ худал үгсийг сэдэн тунгаах болой.