Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 2:15 - Ариун Библи 2013

15 Залуу арслангууд түүн уруу архирч, чангаар архирчээ. Тэд газар нутгийг нь зэлүүд хоосон болгожээ. Хотууд нь оршин суугчидгүй болж галаар устгагдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Залуу арслангууд түүн уруу архирч, тэд чангаар архирчээ. Тэд түүний газар нутгийг зэлүүд хоосон болгожээ. Түүний хотууд оршин суугчидгүй болж галаар устгагдав.

Gade chapit la Kopi




Иеремиа 2:15
35 Referans Kwoze  

Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Тэдний хүрхрэх нь эрслэн мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, Олзоо шүүрэн авахдаа архирнам. Тэд олзоо аваад явахад, Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.


Газар нутаг чинь эзгүйрч, галд хотууд чинь шатаж, Газар шороог чинь та нарын нүүрэн дээр гадаадынхан залгижээ. Гаднынхны сүйтгэл хоосолжээ.


“Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд Хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.


Далайн эргийн оршин суугчид, Керетчүүдийн үндэстэн хөөрхий еэ. Филистчүүдийн нутаг, Канаан аа, ЭЗЭНий үг чиний эсрэг байна. Би чамайг устгаж, ямар ч оршин суугчгүй болгоно.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Тэнд арслангуудын нүх, Залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эрслэн ба арслан бас Арслангийн гүег мярааж, Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.


Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?


Олзгүй арслан ойд архирах уу? Залуу арслан юу ч бариагүй атлаа Үүрнээсээ архирах уу?


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би Өөрөө тасчин урж явна. Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.


Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно.


Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад мөн оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад


Чи юунд “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв? гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.


Тиймээс чи тэдний эсрэг эдгээр бүх үгийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ «ЭЗЭН өндөр дээрээс архиран Ариун оршихуйгаасаа дуугаа гаргана. Тэрээр сүргийнхээ эсрэг хүчтэйгээр архирна. Тэрээр дэлхийн бүх оршин суугчийн эсрэг Усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.


Тиймээс ойн арслан тэднийг алж, Цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тасчуулах болно. Учир нь тэдний гэмт үйлдэл нь их, Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.


Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.


Миний амь арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хөвгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэт шүдтэй бөгөөд Хэл нь хурц илд юм.


Арслангийн архираан, Эрслэнгийнх нь дуу, Идэрчүүдийнх нь шүд бүгд хугарчээ.


Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явав. Тэд Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв.


Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, Арслангийн гүег мэт хүрхэрнэ.


Тиймээс эш үзүүл. Бас Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэд чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь няцалсан нь чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн дунд базаахгүй үг, хэл амны бай болохын тулд юм» гэж хэл.»


Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд Тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул Залуу арслангуудын архирах нь сонсдоно.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, Эс тэгвэл Би чамаас хөндийрөн, Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор Хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite