Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 2:11 - Ариун Библи 2013

11 Үндэстний бурхад нь бурхад биш ч гэсэн Тэд сольдог гэж үү? Гэтэл Миний хүмүүс яруу алдраа Ашиг тусгүй зүйлээр сольжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Бурхад нь бурхад биш байхад үндэстэн нь бурхдаа сольсон уу? Харин Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 2:11
23 Referans Kwoze  

үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.


бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Хүн өөртөө бурхад хийж чадах уу? Эд нь ямар бурхад байхав.


Өөрсдийн алдрыг ингэж тэд Өвс иддэг үхрийн дүрсээр сольж


Ард түмэн тусбүр өөрийн бурхны нэр доор алхах боловч, Харин бид Бурхан ЭЗЭНий нэр доор үүрд мөнх алхана.


Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Надаас тэрсэлж, Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?


Тэдний шүтээнүүд гэвээс мөнгө ба алт, Хүний гарын бүтээл буюу.


Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч.


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.


Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус,


Тэгвэл та нар урьд нь Бурханыг мэдэхгүй байхдаа мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан.


Бурханы авдар булаагдсанаас болон хадам эцэг бас нөхрийнхөө улмаас тэр эмэгтэй —Алдар нь Израилиас салж одов гээд хөвгүүнээ Ихабод гэж нэрлэв.


Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газрын ард түмнүүдийн адил өөрсдөдөө тахилчдыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг бухан бяруу, долоон хуцтай ирэх хэн боловч бурхад бус юмсын тахилч болдог.


Яагаад Би чамайг уучлах ёстой билээ? Хүүхдүүд чинь Намайг орхиж, бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ. Тэднийг Би цадтал хооллоход Харин тэд завхайрч, янхны гэрт бөөгнөрөв.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар тойрон буй үндэстнүүдээс ч илүү их бужигнаж, Миний зарлигууд дотор үл яван тогтоолуудыг минь эс сахиж, та нарыг тойрч буй үндэстнүүдийн шийдвэрүүдийг сахисан учир”


Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл.


Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж, жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ.


Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.


Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.


Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад —Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.


Swiv nou:

Piblisite


Piblisite